УИХ-ын зарим гишүүн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "2021 оны арваннэгдүгээр сарын 12-нд Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Ингээд Эдийн засаг, хөгжлийн болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг байгуулсан. Яамдын төсөв 50 гаруй тэрбум төгрөгөөр батлагдсан ч өнөөдрийг хүртэл хагас жилийн хугацаанд сайдгүй байгаа.
Бидний таамаглаж байгаагаар яамдын сайдаар заавал нэг УИХ-ын гишүүн нь томилогдох гээд тохиролцон, хүлээж байгаа гэж харж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдаж байгаа. МАН давхар дээлтэй сайд нарын тоогоо нэмээд сайдуудаа томилох гээд байна уу эсвэл сайдаар ажиллах чадвартай хүн байхгүй юу гэдгийг гайхаж байна.
УИХ дээр мөнгийг яаж зарцуулах талаар л ярьдаг. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалт, бүс нутгийн хөгжлийн асуудал чухал байна. Сая чуулганы танхимд Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийг ярихад хариулах хүн хангалтгүй, сайдгүй байна. Тэгэхээр хоёр яамны сайдыг томилооч гэдгийг шаардаж байгаа" гэв.
Сэтгэгдэл
Нэр