УИХ-ын гишүүн С.Ганбаатар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж буй шаардлагын талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ махаа зулгааж байна.
Их ядарч, 65 хүн түүнийг барьж идэх гэж байх шиг байна.
Цахим хөгжил, харилцаа холбоо, Эдийн засаг, хөгжлийн яам байгуулахгүй бол болохгүй нь гэсээр оруулж ирсэн. Хагас жил болоход сайдтай, сайдгүй Монголын амьдрал яваад л байна.
Сайдын төлөө нүдээ өгөхөөс буцахгүй фракцуудын зодооноо зохицуулж чадахгүй эрх баригчид Монголын ард түмний өмнө ичиг ичиг. Төсөв, сандал нь бэлэн байхад сайд нь хурдан очиж ажлаа хийж, иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд онцгой анхаармаар байна" гэв.
Сэтгэгдэл
Нэр