Олон улсын гэр бүлийн өдрийг угтан “Гэр бүл-Хамтын үүрэг” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр /2022.05.13/ боллоо. Энэ үеэр Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар санал солилцсон байна.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл "Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Гэр бүлийн тухай хууль"-ийг 1999 онд баталсан байдаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн харилцааг 23 жилийн өмнөх хуулиар зохицуулж байна.
Нийт таван парламент дамжиж энэ хуулийн төслийг өргөн барьсан ч батлагдаагүй.
Гэтэл 23 жилийн хугацаанд нийгэм, соёл, эдийн засаг, хүмүүсийн харилцаа зэрэг олон зүйл өөрчлөгдсөн. Тиймээс ч Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг ярих нь зүйтэй.
Монгол Улсад жилд 20,000 орчим залуу хос гэр бүлээ батлуулж байна. Гэтэл эсрэгээр 4,000-5,000 орчим хос гэрлэлтээ цуцлуулдаг талаарх тоон мэдээлэл бий.
Магадгүй албан бус тоогоор гэрлэлтээ цуцлуулж байгаа үзүүлэлт өндөр гарахыг үгүйсгэхгүй. Өнөөдөр албан ёсны гэр бүлтэй мөртлөө албан бус гэр бүлийн харилцаа үүсгэх үзэгдэл нийгэмд маш их байна" гэв.
Сэтгэгдэл
Нэр