Олон улсын гэр бүлийн өдрийг угтан Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Энэ үеэр тэдний зүгээс зарим тоон мэдээллийг танилцуулжээ.
Манай улсад өрх толгойлсон 70 мянга гаруй эхчүүд, 16 мянга орчим аавууд байгааг дурдав.
Эдгээр өрх толгойлсон эцэг эхийн цаана 40 мянга орчим хүүхдийн асуудал хөндөгддөг.
Судалгаанаас харахад гэр бүлийн хүчирхийлэл 34.9 хувиар өссөн байна.
Шүүхийн тайланд дурдсанаар хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл 360 орчим үйлдэгджээ.
Сэтгэгдэл
Нэр