Талийгаачийг дагуулж очсон Л, үүрээд гарсан М, Засаг дарга асан В.Рэнцэндорж нарыг ЯЛЛАГДАГЧААР татлаа

Ж. Нямсүрэн
Ц.Анхзул - Сэтгүүлч
4 сар өмнө
Талийгаачийг дагуулж очсон Л, үүрээд гарсан М,  Засаг дарга асан В.Рэнцэндорж нарыг ЯЛЛАГДАГЧААР татлаа

Өнгөрсөн хоёрдугаар сард Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Цагдаагийн байгууллагаас уг хэргийг мөрдөн шалгаад, гэмт хэргийн шинжгүй хэмээн хэргийг хаах саналтай аймгийн Прокурорт хүргүүлсэн талаар бид мэдээлсэн.

Тэгвэл цагдаагийн байгууллагын шалгалтад хохирогчийн өмгөөлөгч н.Батбаясгалан гомдол гаргаж, аймгийн Прокурорт хүсэлт гаргасныг бүхэлд нь хүлээн авсан байна. Тодруулбал,

  • Тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжтэй тул хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг дахин нягтлан шалгах
  • Өрөөндөө согтууруулах ундаа хэрэглэсэн, өмнө нь дарамт үзүүлж байсан, “аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж, түүнтэй уулзуулахаар талийгаачийг дагуулж ирсэн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Л, талийгаачийг үүрээд гарсан М нарыг яллагдагчаар татах” гэсэн хүсэлт гаргасныг Прокурор бүхэлд нь хүлээн авч, хэргийг дахин шалгах үүргийг цагдаагийн байгууллагад өгсөн байна.

Энэ дагуу хэрэг эргэж мөрдөн байцаалтын шатанд буцаж, дээрх гурван этгээдийг яллагдагчаар татаад байгаа аж.  Тухайн гурван этгээд бүгд хувийн батлан даалттай, гадуур байгаа юм.

Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа өнөөдөр дуусаж, прокурорт шилжсэн бөгөөд шүүх хурал тун удахгүй товлогдох аж.

Хаха 3 22 Буруу 8 Гайхмаар 15 Харамсалтай 3 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 24