Улсын ерөнхий прокурор асан Б.Баярмагнай, Улсын арслан Ц.Содномдорж нар Сингапур улсад казино тоглож байгаад хэрэгт холбогдон, саатуулагдсан мэдээлэл гарсан ч тэд үгүйсгэсэн.
Тэгвэл энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Монгол улсын хоёр иргэн Сингапурт Казино тоглож байгаад гэмт хэрэгт холбогдсон асуудал гарсан. Бид хуулийн туслалцаа үзүүлсэн. Хэрэгт холбогдсон нэг иргэний шүүх хурлын тов тодорхойгүй байна’ гэсэн мэдээллийг өгөв. Уг мэдээлэл нь Прокурор асан Д.Баярмагнайд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн өдөр товлогдсон буюу уг хурал өчигдөр (2022.05.18 Сингапур улсын шүүхэд явагджээ. Түүнийг Сингапур улсад казино тоглох үедээ эрүүгийн хууль зөрчсөн үндэслэлээр яллаж байгаа юм.
Мөн бид уг асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас тодруулахад “Манай улсын иргэн гадаад улсын шүүх хурлаар орж, ял шийтгүүлсэн тохиолдолд тухайн мэдээлэл нь цагдаагийн байгууллагад ирдэг. Нутгаасаа хөөж гаргасан, торгууль оногдуулсан, хорих ял шийтгэсэн зэрэг хэд хэдэн төрлийн ял бий” гэсэн мэдээллийг өглөө. Улсын арслан Ц.Содномдоржийн хувьд гэм буруу нь тогтоогдоогүй байгаа гэх бөгөөд тэрбээр Монголдоо ирээд байгаа аж.
Нэмж мэдээлэхэд, Б.Баярмагнай, Ц.Содномдорж нарын үйлчлүүлсэн казинод монголчууд түгээмэл “ордог” бөгөөд тухайн үед үндэсний бөхийн томоохон цолтой бас нэгэн бөх үйлчлүүлж байсан мэдээлэл бий. Гэхдээ тухайн бөх ямар нэгэн асуудалд холбогдоогүй буюу Ц.Содномдоржоос тусдаа явсан гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл
Нэр