Баянхонгор аймаг Галуут сумын нутаг дэвсгэрт авто машин онхолдож хоёр хүн нас барсан байна.
Уг дуудлагын дагуу шалгахад тус сумын нутаг дэвсгэрт “Toyota Prius-11" маркийн автомашин онхолдож тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй 16 настай эрэгтэй “М”, мөн тус аймгийн Баянхонгор суманд оршин суух 46 настай, эрэгтэй “Э” нарын амь нас хохирч, зорчигч 2-12 насны 3 хүүхэд, 37-68 насны 2 нийт 5 хүн гэмтсэн харамсалтай хэрэгт Баянхонгор аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Урьдчилсан байдлаар иргэн О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ насанд хүрээгүй хүүхдэд жолоо шилжүүлсэн, хүн тээвэрлэх журам зөрчсөн байж болзошгүй байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, мөн жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл
Нэр