МИАТ ТӨХК-с ирэх сарын шууд нислэгийн хуваарийг танилцууллаа.
ФРАНКФУРТ ХОТ
Франкфурт хот руу зургаадугаар сараас 7 хоногт 5 удаа буюу Даваа, Мягмар, Лхагва, Баасан, Бямба гарагуудад Боинг 767-300 агаарын хөлгөөр зогсолтгүй ШУУД нислэгтэй.
ТОКИО ХОТ
Токио хот руу зугаадугаар сард долоо хоногт 3 удаа Даваа, Лхагва, Баасан, долоодугаар сараас 5 удаа буюу Даваа, Лхагва, Баасан, Бямба, Ням гарагуудад шууд нислэгтэй.
СӨҮЛ ХОТ
Сөүл хотын чиглэлд зугаадугаар сард өдөр бүр нэг нислэг, долоо болон наймдугаар сард өдөр бүр хоёр удаагийн нислэгтэй.
ПУСАН ХОТ
Пусан хотын нислэг зугаадугаар сарын 23-наас 7 хоногт 2 удаа буюу Пүрэв, Ням гарагуудад шууд нислэг үйлдэж эхлэнэ.
ХОНГКОНГ ХОТ
Хонгконг хот руу зугаадугаар сарын 21-нээс Мягмар гараг бүр нислэг үйлдэж эхлэнэ.
ИСТАНБУЛ ХОТ
Истанбул хотын нислэг зугаадугаар сарын 2-ноос 7 хоногт 2 удаа буюу Пүрэв, Ням гарагуудад шууд нислэг үйлдэж эхлэх юм байна.
Сэтгэгдэл
Нэр