Дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адууг (тахь) гадаад дотоодын жуулчдад таниулах, хайрлан хамгаалах сэдлийг төрүүлэх зорилгоор зэрлэг адуу ихээр цугларч ундаалдаг булаг газарт 24/7 цагийн шөнө, өдрийн камер байршуулжээ.
Цаг агаар болон улирлын нөхцөлөөс шалтгаалж тахь болон бусад зэрлэг адуу энэхүү байршилд ирж ундаалах цаг харилцан адилгүй байдаг. Зэрлэг адуу нь үүрийн 04:00 – 08:00 цагийн үед булаг бараадан ирээд, үдээс хойш хад асга, төгөл ой бараадаж сүүдэр даган өнгөрүүлдэг.
Харин үдээс хойш 19:00-22:00 цаг орчимд ээлжлэн ирж ундаалдаг байна.
Сэтгэгдэл
Нэр