Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: Энэ тогтоолын төслийг дэмжиж байна. Аливаа гэрээ бол хоёр талын эрх ашгийг хоёуланг нь хангасан хоёр талдаа үр ашигтай хуульд нийцсэн байх ёстой.
Гэтэл одоо “Петрочайна Дачин Тамсаг “компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээ бол гэрээний үндсэн зарчмыг зөрчсөн олон хуулийн заалтуудыг зөрчиж байгуулагдсан. Одоо байгаа цаг үетэйгээ нийцэхгүй байна.
Монгол улсад бүр эсрэгээрээ хор хохиролтой за нөгөө гэрээлэгч талдаа бол давуу тал олгосон илүү ашигтай ийм байдлаар хийгдсэн гэрээ учраас энэ гэрээг бол хуульд нийцүүлж өөрчлөх. Энэ гэрээнээс хүртэх Монгол улсын Засгийн газрын Монголын ард түмний үр ашгийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа учраас энэ Их хурлын байнгын хорооны тогтоолын төслийг бол дэмжиж байна гэв.
Сэтгэгдэл
Нэр