УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: "Дэлхий нийтээрээ салхин парк нарны батарей хоёрыг сонирхож байгаа.
Энэ юмаа одоо хаах юм уу? Энэ чиглэлээр орж ирэх гадаадын хөрөнгө оруулалтаа бүр мөсөн зогсоох юм уу? Эрчим хүчгүй байх юм уу? Энэ юмаа одоо хэдүүлээ сайн өнөө маргаашгүй байнгын хороогоороо авч ярихгүй бол өвөл болдог, тэгээд одоо үхлээ хатлаа зогслоо хаанаас яах уу? гэдэг. Орос нэг өдөр крантаа хаавал тэгээд бид дууслаа шүү дээ яг үнэндээ бол. Энэ мэтийн тулгамдсан асуудлаа хэдүүлээ ярьж сонсъё. Түүнээс биш одоо юуны түрүүнд шалгана, барина, хорино, цагдана гэдэг амнаас гардаг юмаа төрд ажиллаж байгаа хүмүүс багасагамаар байгаа юм. Энэ хууль хяналтын байгууллагын ажил шүү дээ. Юм л бол хүнийг айлгасан дарамталсан ялангуяа бизнес хийж байгаа хүмүүс рүү дайрдгаа зогсоох нь зүйтэй. Хүн болгон эрвийх дэрвийхээрээ юм хийчих гээд явж байхад тэр ч хулгайч энэ ч хулгайч гээд байж болохгүй шүү дээ. Юм хийж байгаа хүмүүсийг харин эсрэгээр нь дэмжих ялангуяа эрчим хүч дээр үнэхээр хөрөнгө мөнгөө оруулж ирээд цахилгаан станц баръя гэж байгаа бол дэмжих хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл
Нэр