Өнгөрсөн 8 жилийн хугацаанд 2.8 сая тонн баяжмал, 6.1 сая тонн хүдэр, нийт 8.9 тонн бүтээгдэхүүн гарган, экспортолсон Дарханы төмөрлөгийн үйлдвэр (ДТҮ) ХК ашигтай ажиллахаасаа илүү их хэмжээний өртэй болсон учир өнгөрсөн 4-р сард ЗГ-ын тогтоолоор концессын гэрээг нь цуцалж, ДТҮ ХК-г төрд аваад байгаа. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “уг өрийн хэмжээ 650 гаруй тэрбум төгрөгт хүрсэн” гэх мэдээллийг өгсөн.
ДТҮ ХК-д “Кью Эс Си” ХХК хөрөнгө оруулахаар 2010 оноос эхний гэрээгээ хийж, 2014 онд Эдийн засгийн хөгжлийн яам “Кью эс си” ХХК-тай концессын гэрээ байгуулсан. Ингэснээр “Кью Эс Си” ХХК ДТҮ ХК-д хөрөнгө оруулалт хийж, удирдлагаар хангаж эхэлсэн.
ДТҮ ХК нь хамгийн сүүлд л гэхэд 2021 оны зургаадугаар сард үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар Худалдаа, хөгжлийн банкнаас 10.8 тэрбум төгрөгийн зээл авсан ба уг зээл нь Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд “анхаарал хандуулах нөхцөлтэй”-гээр бүртгэгджээ. Өдгөө уг зээл нь 10,4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Уг зээлээр худалдан авсан үл хөдлөх хөрөнгө нь Blue Sky-ийн 8-р давхар дахь 1000 орчим мкав хэмжээтэй оффис бөгөөд энэ нь улсын бүртгэлд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө буюу ДТҮ ХК-ийн концессын гэрээг хэрэгжүүлж байсан Кью Эс Си ХХК-ийн оффисын байр юм.
Өөрөөр хэлбэл, өөрийнхөө оффисыг өөрөө худалдан авахын авахын тулд өөрийнхөө хамаарал бүхий Худалдаа хөгжлийн банкнаасаа их хэмжээний зээл авсан нь харагдаж байна.
... Энэ бол ДТҮ ХК-ийн “анхаарал хандуулах шаардлагатай” ангилалд бичигдсэн нэг л зээл нь бөгөөд нийт ийм ангилалд 8 төрлийн зээлийн үлдэгдэлтэй, тэдний нийлбэр дүн 148 тэрбум төгрөг байна.
"Угаасаа л таны орон сууцыг та өөртөө худалдан авахын тулд банкнаас их мөнгө зээлээд, худалдаад авах уу" гэдэг ойлгомжгүй логик нь дээрх жишээтэй дүйж байгаа юм.
Сэтгэгдэл
Нэр