МҮОНРТ-ийн аудитын дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Булгантуяа үг хэлэв.
Х.Булгантуяа: "Төсөв, эдийн засаг хүнд үед МҮОНРТ тавын таван суваг нээх хэрэг байсан уу? Миний харж байгаагаар спортын суваг гэдэг бол спортын бараа бүтээгдэхүүний зар сурталчилгаанаас маш их мөнгө олдог учраас спортын сувгууд ажилладаг. SPS спорт гээд явж байхад улсын төсвийн мөнгөөр олимпийг сурталчлах эрх авах шаардлага байгаа юм уу? Бидний хувьд аль сувгаар үзэх нь хамаа байхгүй. Тухайн үед сая гаруй доллараар эрхийг нь авч байсан санагдаж байна. Радиод 125 хүн ажилладаг гэж байна. Гэтэл сонсогчдын 40 орчим хувь нь Монголын радиог сард нэг, хоёр удаа л сонсдог гэж байна" гэв.
Сэтгэгдэл
Нэр