Багануур ХК-ийн захирал Э.Номинчулуун эхнэрээ станцынхаа даргаар томилжээ

Ж. Нямсүрэн
З.Гантулга - Сэтгүүлч
4 сар өмнө
Багануур ХК-ийн захирал Э.Номинчулуун эхнэрээ станцынхаа даргаар томилжээ

Сонгуульд идэвхитэй зүтгэж, цүнх сайн барьсны шагнал нь төрийн албан тушаал болдог гэх яриа бий. Төрийн албанд ураг төрлийн мод саглайн томорч байгааг ч хүн бүхэн шүүмжилдэг. 

Үүний нэг жишээ болох ураг  төрлийн томилгоо Багануур хувьцаат компанид болжээ. Тодруулбал, тус ХК-ийн захирал Э.Номинчулуун эхнэр Х.Цэцэгмаагаа тус компанийн худалдан авах хангамжийн хэлтэс, шатахуун түгээх станцын менежерээр томилсон байна. Мөн Э.Номинчулууны эгч Хишгээ нь Багануурын төлөөлөгчийн газар, санхүүгийн хэлтэст ажилладаг байна.

Багануур ХК нь  Монгол улсын нүүрсний хэрэглээний 60 хувь, эрчим хүчний нүүрсний 70 хувийг дангаараа хангадаг төрийн өмчит компани учир уг томилгоонууд ашиг сонирхлын зөрчилтэй харагдаж байгаа юм. 

Хаха 3 34 Буруу 2 Гайхмаар 2 Харамсалтай 2 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 29