ЭМЯ: Эмнэлгийн тусламж авахаар Сэлэнгээс ирсэн 10 настай охин нас барсан нь үнэн

Ж. Нямсүрэн
З.Гантулга - Сэтгүүлч
2 сар өмнө
ЭМЯ: Эмнэлгийн тусламж авахаар Сэлэнгээс ирсэн 10 настай охин нас барсан нь үнэн

Сэлэнгэ аймгийн Баруунхараа сумаас тархины цус харвалт оноштой 10 настай охин ээжийнхээ хамт сумынхаа эмнэлгийн түргэний машинаар Улаанбаатарт ирээд нас барсан талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд нийтлэгджээ. Тодруулбал, тэднийг шинжилгээний бичиггүй гэдэг шалтгаанаар 22-ын товчооны орчимд хоёр цаг гаруй хүлээлгээд, ЭХЭМҮТ-д хүргэгдсэн. Хүргэснийхээ дараа эх, охин хоёрыг тус тусад нь өрөөнд тусгаарласан бөгөөд охин ганцаараа байхаас айж уйлж байсан.

Харин ээжийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсны дараагаар охиных нь өрөөнд оруулахад охин аль хэдийн нас барсан байсан талаар мэдээлэл нийтлэгдсэн юм. Бид энэ асуудлаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтнаас тодруулахад “10 настай охин Сэлэнгээс ирээд нас барсан нь үнэн. Яг тодорхой мэдээллийг ЭХЭМҮТ одоо бэлдэж байгаа, удахгүй мэдээлнэ” гэв.

 

Тухайн иргэний нийгмийн сүлжээнд мэдээлсэн нь

“Төр засаг, ЭМЧ нарын гаргасан шийдвэр, үйл ажиллагаанаас болж аравхан настай бяцхан охин ганцаар өрөөнд хоригдсоор, хорвоог орхисон. Сэлэнгэ аймгийн Баруунхараагаас тархины цус харвалт гэсэн оноштой, 10 настай жоохон охин ээжтэйгээ сумынхаа түргэний машинаар хотод ирэхэд 22-ын товчоогоор оруулахгүй хоёр цагаас илүү хүйтэн машинд байлган, мөн хүлээж авах эмнэлэг олдохгүй, сүүлдээ ЭХ нялхас шууд крантилагдана гээд аваад явсан. Эмнэлэгтээ авсан өдрөө охиныг (хамт амьдардаг, хамт 1 түргэний машинаар ирсэн ) ээжээс салгаж тус тусад нь крантилсан. Тэгэхэд охин ээжээ би ганцаараа явмааргүй байна, би ганцаараа баймааргүй байна, ээжээ хамт байгаач гэж уйлж бахирч байсан. Ковидтой үед крантилахыг буруу гэж байгаа биш ч ээжээс нь салгаж ганцааранг нь өрөөнд оруулан, бяцхан охиныг сэтгэл зүйн маш хүнд айдас хүйдэс дунд орхисон. Ингээд халдвартаас эмч нар очиж ковидын шинжилгээ авч, хариу нь гартал ямар ч эмчилгээ хийгээгүй, охин унтаарч, өвдөж сэрэхдээ ч ганцаараа байсан. Охины бие муудсаар л байсан. Эх нялхасын эмч нар охин чинь муудаад байна гэж ээж аавд нь хэлсэн ч гэсэн шинжилгээний хариу гараагүй бна гээд амьсгал хурааж буй 10хан настай охин дээр нь оруулаагүй. Хариу сөрөг гарч, эмч нарт хариугаа үзүүлж орсон ч охин нь нас барсан байв (цус харвалт). Яагаад? Яагаад? Сэтгэл зүрх минь урагдаж бна. Амьсгал хураахдаа ээжийгээ аавыгаа хичнээн их хайж, уйлж айсан бол

Тгд ...

Баруунхараад амьдардаг залуу гэр бүл болохоор охиныхоо шарилыг аваад нутагтаа 11.30 буюу 1 дэхь өдөр нь буцах асуудал үүссэн. Сэтгэл санаагаар шаналж, зогсоо зайгүй харамсан гашуудах эцэг эх 2 нь одоогын энэ ковидтой холбоотой хөл хорионы үед (үндсэн үүрэг зааварчилгаа нь: нас барагчийн зөвхөн төрсөн ах эгч дүү аав ээж нь л буяны ажилд нь явах, товчоогоор орж гарах ёстой гнэ) охиныхоо шарилыг ачаад өөрсдөө машинаа бариад Баруунхараа хүртэл явах ёстой болж бна. Энэ хүмүүсийн сэтгэл санаа ямар байгаа билээ, тээврийн хэрэгсэл жолоодож чадах уу?

Мөн хөл хорио тогтоосноос үүдэн Баруунхараад буяны ажил хийх хоол хүнс үгүй тул эндээс охиныхоо шарилыг, буяны ажлын бусад юмсаа ачаад аав нь машинаа бариад яв гэж бна. Яагаад яагаад ийм хэт туйлширч бяцхан охины амь хохирч, залуухан аав ээж 2 харууслаар дүүрэн хорвоог туулах ёстой гэж, Эх нялхас яагаад онош нь байхад шууд авчихаж болоогүй юм бол, яагаад эхтэй нь цуг байлгачихаж болоогүй юм бол, яагаад эмч нар хамгаалалтын хувцас хунар өмсөөд охинд эмчилгээ хийгээгүй юм бол, яагаад авга эгч нь би баруунхараад очоод хөл хорионд орсон ч хамаагүй, шарилыг нь энэ хэдийг хүргэж өгье гэхэд таныг гаргахгүй гэсэн ч шийдвэр гаргах эзэнгүй хэдэн дугаар руу нь 2 өдөр залгасаар арай гэж төрөл садны лавлагаагаа авч очоод гарч болноо гээд авга эгч нь машиныг нь бариад гарсан . 10настай хүүхэдтэй залуу гэр бүлд, тэр 10настай охинд машин барих төрсөн ах эгч байх уу. Үнэхээр харамсалтай бна,

10 настай бяцхан ихэр охидын нэг нь ийнхүү хорвоог орхисонд би үнэхээр сэтгэл өвдөөд, харамсаж байхад аав ээж 2 нь ямар байгааг үгээр илэрхийлж чадахгүй байнаа.

Аав ээж нь аргаа бараад Эх нялхаст ажилладаг танил тал олж бие нь яаж бгаа бол гэж асуулгахад:

Өө танай хүүхдийг сэхээнд оруулах шаардлагагүй хүүхэд гэж эмч хэлсээн гэж хэлсэн гэсэн. Тэгж хэлүүлсэн сэхээнд орох шаардлагүй гэгдсэн охин нас барсан. Энэ бол эмч нар, төр засаг хэт туйлширсан шийдвэрээс болж хүүхэд сэтгэл зүйн айдас хүйдэс дунд амь насаараа хохирсон шт.

Буяны ажил нь болоод 7 ч хоноогүй бна даа.

Залуу хүмүүс болохоор хэл ам татлалгүй шаналаад л үлдэж байна штэ!!! Төр засаг минь шийдвэр гаргаж буй эрхэм албан тушаалтангууд минь" гэжээ. 

Хаха 2 126 Буруу 7 Гайхмаар 190 Харамсалтай 7 Хөөрхөн