НМХГ-ын алба хаагчид ажлын байран дээрээ архиджээ

Ж. Нямсүрэн
Ц.Анхзул - Сэтгүүлч
2 сар өмнө
НМХГ-ын алба хаагчид ажлын байран дээрээ архиджээ

Өнгөрсөн даваа гарагт буюу 12 дугаар сарын 7-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид ажлын байран дээрээ архидан согтуурчээ.

Тодруулбал, тус газрын хоёр алба хаагч ажил эхлэх цагаар архи, согтууруулах ундааг ажлын байран дээрээ авчирсан бөгөөд тэр өдрөө, шөнө нь архи ууцгааж, цагдаагийн байгууллагад хүргэгджээ.

Тэрээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид тухайн газрын албан байранд ирж, нэг ажилтныг нь авч явж эрүүлжүүлсэн байна. Энэ асуудлаар НМХГ-ын даргын тушаал гарч, гурван хүнийг ажлаас нь чөлөөлжээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид ч 24 цагаар жижжүүрлэн ажиллаж байгаа. Ийм үед ажлын байран дээрээ нийлж, архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа нь туйлийн харамсалтай юм.

Хаха 8 29 Буруу 6 Гайхмаар 7 Харамсалтай 2 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 52