ХӨСҮТ-д замбараагүй байдал үүссэн, ЗГ ч бүрэн мэдээлэлгүй байгаа

Ж. Нямсүрэн
З.Гантулга - Сэтгүүлч
2 сар өмнө
ХӨСҮТ-д замбараагүй байдал үүссэн, ЗГ ч бүрэн мэдээлэлгүй байгаа

Энхсаран тусгаарлах байранд халдвар хамгааллын дэглэм зөрчигдөж, халдвар тарсан шиг нөхцөл байдал ХӨСҮТ-д бий болжээ. ХӨСҮТ-ийг бүхэлд нь тусгаарлалтад авахаар болсон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл уг тусгаарлалт ХӨСҮТ дэх замбараагүй байдалтай холбоотой аж. Тухайлбал, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасгийн эмч коронавирусийн халдвар авч, эмчлэгдэж байгаа. Уг мэдээлэл үнэн, худал гэдэг зөрүүтэй мэдээллийг ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү болон ЭМЯ-ны Нарангэрэл, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны дарга А.Амбасэлмээ нар өгсөн. Энэ мэдээлэл тухайн үед иргэдийг төөрөгдүүлээд өнгөрсөн.

Тэгвэл тухайн эмчээс гадна, түүнтэй хамт тус тасагт ажилладаг сувилагчийн мөн шинжилгээнд хамруулж, эхний байдлаар онош үгүйсгэгдсэн боловч 4 хоногийн дараа батлагджээ.

Мөн халдвар илэрсэн ариутгагч нартай нэгдүгээр хавьтал болсон лаборантыг тусгаарлалгүй дөрөв хоног явуулсны дараа тухайн ажилтны бие сульдаж, шинж тэмдгүүд илэрчээ. Энэ үед л ХӨСҮТ-ийн шинжилгээний баг араас нь гэрт нь очиж шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний хариу батлагдсан байна. Энэ мэтээр ХӨСҮТ доторх эмч, ажилтнууд өндөр эрсдэл дунд байсан ч гэр орон руу нь буцааж байсан нь ар гэртээ халдвар тээн очих, хамт ажиллагсад нь халдварлах шалтгаан болжээ. Нэгэнт дотроо халдвар алдаж, хамгааллын дэглэм зөрчигдөж, дотоод халдвар мэдээлэгдсэн тоо нь 20 хүрсэн ч энэ бол бүрэн тогтоогдсон тоо биш аж. ХӨСҮТ дотор ийнхүү замбаарагүй байдал үүссэн учир ХӨСҮТ-ийг бүхэлд нь тусгаарлалтад авсан бөгөөд одоогоор ХӨСҮТ-ийн бүх тасгийг хаачихсан байгаа аж.

Энэ талаарх буюу ХӨСҮТ-ийн дотоод халдварын эцсийн байдлаар гарсан тоо, халдвар хамгаалал хаана яаж зөрчигдсөн зэрэг нарийн мэдээллүүд Засгийн газарт ч бүрэн гүйцэд очоогүй байна.

Хаха 15 140 Буруу 32 Гайхмаар 67 Харамсалтай 8 Хөөрхөн