Л.Цэдэвсүрэнгийн цагаа олоогүй тушаалыг ЗГ хойшлууллаа

Ж. Нямсүрэн
З.Гантулга - Сэтгүүлч
2 сар өмнө
Л.Цэдэвсүрэнгийн цагаа олоогүй тушаалыг ЗГ хойшлууллаа

Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Өндөржүүлсэн бэлэн байдлын үед 18 төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Үүнд үсчин гоо сайхан, спорт арга хэмжээ, бүх төрлийн сургалт /5-аас дээш хүнийг нэг дор цугуулахгүй байх/ гэх зэрэг үйл ажиллагаа багтаж байна. 

Гэтэл  Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн тушаал гаргаж,  эцэг эхийн хүсэлтээр сурагчдад танхимын хичээл буюу давтлага хийнэ гэсэн тушаал хоёр өдрийн өмнө гаргаад байсан. 

Тэгвэл ЗГ-аасаа давсан шийдвэр гаргасан Л.Цэдэвсүрэн сайдын цагаа олоогүй шийдвэрийг Засгийн газраас хойшлуулж, уг шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл хойшлуулсан шийдвэр гаргасан гэдгийг Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар мэдээллээ.

Хаха 63 22 Буруу 10 Гайхмаар 4 Харамсалтай 7 Хөөрхөн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Сэтгэгдэл хэсэгт ёс бус бичвэр оруулахыг хориглоно. *

Сэтгэгдэл

Нийт сэтгэгдэл 35