Төв цэнгэлдэхэд зохиогдох байсан "The night with us" цуцлагдаагүй, Хүүхдийн паркад тоглогдоно.
"The night with us" тоглолт зургаадугаар сарын 24-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохиогдох байсан ч байршлийг нь өөрчилж Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркад зохион байгуулахаар болжээ.
Тус тоглолтыг наадмын зохион байгуулах комиссоос наадмын бэлтгэл ажилд саад болж байна хэмээн үзсэн тул Хүүхдийн паркад зохион байгуулахаар болсон гэв.
"The night with us” тоглолтод:
- Харанга
- Никитон
- Камертон
- 3 охин хамтлаг
- Болд
- Анхмаа нар болон бусад хамтлагууд оролцоно.
Сэтгэгдэл
Нэр