УИХ-аас 2022.04.29-ний өдөр “Төрийн хэмнэлтийн тухай хууль”-ийг баталж, хууль хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр төр, төрийн бүх шатны байгууллага, нийтийн алба, тэдгээрийн үйл ажиллагаанд санхүүгийн сахилга бат мөрдүүлж, ил тод байдлыг хангах, үр ашгийг нэмэгдүүлэх, үрэлгэн байдлыг хязгаарлах хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулж эхэлсэн ба тухайлбал, шат шатны Засаг дарга нарын Орлогч нарын тоог цөөлөх, Төрийн өмчит байгууллагуудын Орлогч, Дэд дарга нарыг цөөлөх зохицуулалт хэрэгжсэн.
Тэгвэл Төрийн банк уг хуулийг хэрэгжүүлэхгүй өнөөдөрт ирсэн бөгөөд ингэхдээ хуулийн хийдэл ашиглах замаар Дэд захирлуудаа өөр албан тушаалд томилж, “авч үлдэх” аргыг хэрэглэж байгаа аж. Тодруулбал, Д.Сугар, Б.Баттулга, О.Баасансүрэн, А.Ганбаатар, Г.Энхтамир гэсэн таван Дэд захирал Хэмнэлтийн хуулийг хөсөр хаяж, албан тушаалдаа үлдсэн. Төрийн хуулийг хэрэгжүүлэхгүй, хуулиас “бултуулж” байгаа албан тушаалтан нь тус банкны Ерөнхий захирал Ө.Гантөр юм.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?
21 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
21.1.Төсвийн захирагч, энэ хуулийн 3.1.3, 3.1.4-т заасан этгээдийн гүйцэтгэх удирдлага болон холбогдох албан тушаалтан үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол ажлаас халах үндэслэл болно.
21.2.Хууль зөрчсөн үйлдэл нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэж хуульчилжээ.
Сэтгэгдэл
Нэр