Энэ сарын 22-ны өдрийн 05:00 цагт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт зорчиж явсан том оврын ачааны автомашин /цемент ачсан/ онхолджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 50 км замыг туулан очиход “Норд Бенз” загварын ачааны автомашин замын хажуу руу онхолдсон байв. Ослоор иргэн О /36 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын харьяат/ нас барсан тул цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгчид шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл
Нэр