Энэ сарын 20-ны өдрийн 12:44 цагт Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын нутагт "нууранд автомашин осолдсон, тусламж хэрэгтэй байна" гэсэн дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид энэ сарын 21-ний өдрийн 04:30 цагт Цагааннуур суманд очиж иргэн Б-ын эзэмшлийн “Тоёота Вингрөүд” загварын суудлын автомашиныг татан гаргасан байна. Автомашины бүхээг дотроос иргэн У /26 настай, эмэгтэй/-ын цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгчээ.
Мөн энэ сарын 21-ний өдрийн 18:20 цагт Архангай аймгийн Өгийнуур сумын нутагт “Тамир”-ын голын усанд 1 хүүхэд осолдсон тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн 21-ний өдрийн 21:12 цагаас эхлэн Ө /15 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 22-ны өдрийн 07:40 цагт “Тамир”-ын голын эргээс 3 м зайтай, 4 м-ийн гүнээс цогцсыг гарган сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ.
Мөн энэ сарын 21-ний өдрийн 21:42 цагт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Туул голын эргээс хүний цогцос гаргахад тусламж хэрэгтэй байна" гэсэн дуудлагыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж оршин суух хаяг, нэр тодорхойгүй 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцсыг “Туул” голын уснаас 15 минут ажиллаж гарган Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл
Нэр