Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн Хагийн хар нуур гэх газрын чиглэлд өнгөрсөн оны зургаадугаар 15-ны өдөр Багануур дүүргийн харьяат 2 иргэн самар түүхээр явсан байна.
Тэдний нэг нь 2021.06.20-ны өдөр "гэрлүүгээ буцна" гэж яваад сураггүй болжээ. Тус иргэнийг эрэн хайх ажиллагаанд хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 2021.06.28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан байна. Ийн 2021.06.28-ны өдрөөс 2021.07.02-ны өдрийг хүртэл иргэн М-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үр дүнд хүрээгүй зогсоосон.
Харин 2022.06.15-ны өдөр дахин эрэн хайх ажиллагааг эхлүүлж Төв аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэд иргэн М /47 настай, эрэгтэй/-ыг 06.21-ний өдрийн 06:00 цагаас эхлэн Чулуут багийн “Хөлрийн даваа” гэдэг газраас “Бэрхийн давааны гарам”, “Хагтуулын бэлчир”, “Мойлтын пост” гэдэг газар хүртэл нийт 26 км-т явганаар болон морьтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 14:00 цагт ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр түр зогсоожээ.
Сэтгэгдэл
Нэр