Ослын талаар цагдаагийн байгууллагаас “12.52 цагт ослын дуудлага ирсэн. Ослын улмаас тухайн барилга дээр ажиллаж байсан “Х” /эр,36н/, “Б” /эр, 20н/ нар дарагдаж, нас барсан. Хэргийг ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна” гэдэг мэдээлэл өгсөн юм.
Бид тухайн барилгын талаарх мэдээллийн судалж үзэхэд “Номин реалтор ХХК–ийн эзэмшлийн 69 994 мкав газар дээр орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалт бүхий барилгын ажил явагдаж байсан аж. Тухайн газрыг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2020.03.27-ны өдрийн А/433 тоот захирамжаараа Номин реалтор ХХК-д олгожээ.
2021.12.30-ны өдөр 27977 мкав-д багтаан барилга барих архитектор төлөвлөлтийн даалгавар нь гарчээ. Номин реалтор ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Н.Шинэбаяр ажилладаг бол эзэмшигч нь Ш.Баярсайхан юм. Ш.Баярсайхан нь “Номин холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга. Харин Номин реалтор ХХК нь “Номин холдинг” ХХК-ийн салбар байгууллага юм.
Сэтгэгдэл
Нэр