2022 оны элсэлтийн ерөнхий шалгалт маргааш буюу зургаадугаар сарын 23-нд эхлэх гэж байна.
Эхний өдөр буюу зургаадугаар сарын 23-нд
10:00-12:20-д ТҮҮХ
14:00-15:20-д АНГЛИ ХЭЛ
Зургаадугаар сарын 24-нд
10:00-11:40-д ХИМИ
13:00-14:20-д ГАЗАР ЗҮЙ
16:30-16:50-д НИЙГЭМ СУДЛАЛ
Зургаадугаар сарын 25-нд
10:00-11:20-д БИОЛОГИ
14:00-15:40-д МАТЕМАТИК
Зургаадугаар сарын 26-нд
10:00-11:40-д ФИЗИК
13:00-14:20-д ОРОС ХЭЛ
16:00-17:20-д МОНГОЛ ХЭЛ гэсэн дарааллаар явагдах юм.
Сурагчдад айдас, сандралаа хэрхэн даван туулах талаар дараах зөвлөмжийг хүргэж байна.
-Айдас бол хүнд байх ёстой сэтгэл хөдлөлийн нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх
-Айдсын мэдрэмжийг танин мэдэж, өөрийгөө тайвшруулах аргад суралцах
-Энэхүү нөхцөл байдал зөвхөн чамд биш бусад шалгуулагчдад ч адил мэдрэгдэж байгаа гэдгийг санах
-Өмнө нь айж байсан ч даван туулж чадсан туршлагаа санаж, өөрийгөө зоригжуулах хэрэгтэй гэдгийг санаарай.
Элсэлтийн ерөнхий шалгалтанд орохдоо дараах зүйлийг анхаараарай!
Анги ханхимд үзгэн болон, тосон бал, харандаа, баллуур, гар утас, тооны машин, таблиц, томьёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон, электрон толь бичиг, компьютер, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур, чихэвч зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орхыг хориглоно.
ЭЕШ 2022.06.23-06.26-ны хооронд Улаанбаатар хотод дараах байршилд зохион байгуулагдана.
Сэтгэгдэл
Нэр