Украины камиказе дрон Оросын газрын тос боловсруулах үйлдвэрийг дэлбэлжээ. Газрын тос боловсруулах үйлдвэр нь Ростов мужийн Новошахтинск хотод, Украины хилээс 8 км орчим зайтай оршдог байна.
Камиказе дрон ниссээр үйлдвэрийн байгууламжид цохилт өгч буйг харуулсан дүрс бичлэг сошиал сүлжээнд тарсан байна.
Украинчууд Оросын газрын тос боловсруулах үйлдвэрийг дэлбэлжээ.
Posted by Tsahiur.mn on Wednesday, June 22, 2022
Дэлбэрэлтийн дараа РИА Новости агентлаг үйлдвэрийн галыг унтрааж буйг харуулсан дүрс бичлэгийг нийтэлсэн байна.
Үйлдвэрийн захиргаа халдлагыг Украины талаас үйлдсэн ба хохирлын хэмжээг тодорхойлохын тулд үйл ажиллагаагаа зогсоосныг мэдэгджээ. Халдлагын үеэр хүний амь үрэгдээгүй тухай Ростов мужийн захирагч Василий Голубев мэдээлжээ.
Сэтгэгдэл
Нэр