Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Э.Галбадрах, удирдлагын багийн гишүүдийн хамт зургаадугаар сарын 22-ны өдөр сувилагч нартай өргөтгөсөн уулзалт зохион байгууллаа.
Энэхүү уулзалтын үеэр Ерөнхий захирал Э.Галбадрах нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ цалинг 10-25 хувиар нэмэх болсон тухай танилцууллаа.
ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН УДИРДЛАГЫН ЗӨВЛӨЛИЙН зургаадугаар сарын 21-ний ӨДРИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР:
Нийт сувилагч, тусгай мэргэжилтнүүдийнхээ үндсэн цалинг 10-25 хувь нэмэгдүүлэхээр шийдвэрлэв.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвд үндсэн орон тоон дээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад "Ажилтнуудынхаа нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллуулах" зорилгоор үндсэн ажилтнууддаа 500,000 төгрөгийн 1 удаагийн мөнгөн урамшууллыг долоодугаарын сарын эхний цалин дээр олгохоор тус тус шийдвэрлэлээ.
Мөн тавдугаар сараас эхлэн Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 49 тоот тушаал дагуу илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлснөөс тооцоолон олгож эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлж байгааг танилцуулаа.
Сэтгэгдэл
Нэр