Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас "Кран унаж хоёр хүн нас барсан" хэрэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
МХЕГ: "Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах Номин Реалтор ХХК-ийн захиалгат барилгын талбайд гурван өргөх төхөөрөмж байрлан ажиллаж байсан бөгөөд бүгд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн.
Үүний хоёр нь авто кран нэг нь цамхагт кран байсан. Цамхагт краны хувьд тухайн үед ажил гүйцэтгээгүй бөгөөд 70 метрийн урттай, 4 тонн даацтай.
Унасан авто краны тухайд улсын бүртгэлийн 2266 дугаартай, 50 тонны даацтай байсан бөгөөд кран дээрээс унасны улмаас хоёр хүн амиа алдсан. Мөн тухайн ослын үед нэг хүн өндрөөс унаж гэмтсэн.
Шалгалтын урьдчилсан дүнгээр зам, талбайгаа бэлдээгүй, хазгай, тэгш бус газар автокраныг байрлуулсны улмаас тухайн осол гарсан байж болзошгүй. Осол гарсан автокран нь хувь хүний эзэмшлийнх бөгөөд тухайн баригдаж буй барилга дээр гэрээгээр ашиглуулж байсан.
Мөн тус ослын улмаас хүний амь эрсэдсэн учраас Эрүүгийн хэрэг үүсгэн цагдаагийн байгууллага шалгаж байгаа" гэлээ.
Сэтгэгдэл
Нэр