Сүхбаатар хөлөг онгоцыг үйлчилгээнд ашиглахыг хоригложээ.
Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаатай хамтран Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуур, Архангай аймгийн Өгий нууранд усан замын тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд зургаадугаар сарын 21-30-ны өдрүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлжээ.
Энэ үеэрээ “Хөвсгөл усан зам” компанийн Сүхбаатар онгоцыг үйлдвэрлэгчийн зориулалтыг өөрчлөн, 140 хүн тээвэрлэхээр зорчигч тээврийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан бөгөөд аврах завь болон усчин аврагч хүрэлцээгүй, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан тул үйлчилгээнд ашиглахгүй байх талаар эзэмшигчид зөвлөмж хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл
Нэр