Цагдаагийн байгууллагад энэ сарын 4-ний өдрийн 23:16 цагт “Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт дээрэмдүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалган эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байна.
32 настай, эрэгтэй “Ч” гэгчийн цүнхтэй хувцас, Samsung маркийн гар утсыг 35 настай, эрэгтэй “У” гэгч согтуурсан үедээ дээрэмдсэнийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иргэд та бүхэн гудамж талбай, олон нийтийн газраар явахдаа аюулгүй байдалдаа анхаарч, өөрийн өмчийн эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл
Нэр