Монголын Үндэсний Морин уралдаан, уяачдын холбооноос Засгийн газар үндэсний морин уралдааны журмыг батлахдаа Үндэсний их баяр наадмын тухай хуулийг зөрчсөн хэмээн үзжээ.
МҮМУУХ-ны ерөнхийлөгч Ц.Дуламсүрэн: “Засгийн газар баяр наадмаар уралдах морьдыг зөвхөн сэрвээнийх нь өндрөөр хэмжих дүрэм баталсан нь Үндэсний их баяр наадмын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна.
Монгол наадамд зөвхөн монгол морь уралдах ёстой.
Хэрвээ Засгийн газраас баталсан дүрмийг дагавал монгол морь айрагдах ямар ч боломжгүй болно. Өмнө нь эрлийз морьдыг наадамд уралдуулахад монгол морь ганцхан удаа л айрагдаж байсан. Эрлийз морьдын эзэд гэж дандаа баячууд, УИХ-ын гишүүд байдаг.
Морины зүсийг ч ялгаж чадахгүй сууж байж цолны төлөө явдаг сайдуудтай” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл
Нэр