Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан шатахууны үнийн талаар мэдээлэл өглөө.
"Дөрөвдүгээр сард баталсан хуулийн үр дүнд наадмын дараах үе хүртэл АИ-92 шатахууны үнийг тогтвортой барьж чадлаа.
Уг хуулиар Засгийн газрын баталгааг шатахуун импортлогч тус бүрд гаргах боломж бүрдэж, дөрвөн сараар төлбөрөө урьдчилж төлөөд анх удаа ийм хугацаанд нөөцөө татаж чадсан.
Дараагийн хэлэлцээр хуулийн боломжид тулгуурлан хийгдэж байгаа. Дахиад дөрвөн сараар авъя, үнээ хямдруулж өгөөч гэдэг санал тавьж байгаа. Шинэ хуулийн хүрээнд бидний тавьж чадах санал энэ. ОХУ-аас ямар хариу ирэх нь тодорхойгүй байна. Үнэ гадаад зах зээл дээрээ нэлээд өссөн. 25% хямдруулж өглөө ч одоогийн үнээс АИ-92 литр тутамдаа 500-1,000 төгрөг дээгүүр байна." гэлээ.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байнаЗасгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Posted by Tsahiur.mn on Monday, July 4, 2022
Сэтгэгдэл
Нэр